“ФС Улаанбаатар” Холбооны цом-2015 тэмцээнд сугалаа ёсоор гоц мөргөөд байсан. Мягмар гаригт тэд эхний тоглолтоо “Жепро” багийн эсрэг хийж 3:0 харьцаатай үндсэн цагт буулгаж авлаа. Сонирхогчдын лигийн Жепро багийн тамирчид энэ удаа "Хүрхрээ" лигийн тэргүүлэгч багийн эсрэг тун сайн тоглолтыг үзүүлсэн. Гэхдээ эсрэг багийн хаалганд гоол оруулж чадсангүй. “ФС Улаанбаатар” багийн легионер тамирчид болох Номура Казумаса болон Эрик Дагро нар тус бүр гоол оруулж багтаа чухал нөлөөг үзүүллээ. “Жепро” багаас 2-р хагасд сэлгээгээр орж ирсэн С.Энхбат 2 шар картыг авсанаар улаан хуудас хүртэн талбайг чөлөөлсөн. “ФС Улаанбаатар” ингэснээр бүсийнхээ шилдэг 4 багийн нэг болж байна. Харин цомын хагас шигшээд шалгархын тулд лигийн хамгийн сүүлийн байранд бичигдэж буй “Соёмбын Барсууд” багтай өрсөлдөхөөр боллоо.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn