Ялалтын парад эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Ялалтын парад эхэллээ

БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын жагсаал эхэллээ. Ялалтын парад БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэснээр ийнхүү эхэллээ. Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхаж орж ирлээ. Үүний дараа гадаадын орны цэргүүд, түүн дотор Монголын зэвсэгт хүчний төлөөлөл жагсах юм. 

Монголын цэргийн бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай базаасан тухай жагсаалыг командлан алхах дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ онцолж байна. Баярын жагсаалтын хүндэтгэлийн индэрт НҮБ-ын дарга Бан Ги Мүн, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар зэрэгцэн суусан байна. Баярын жагсаалд 17 орны цэргийн төлөөлөл оролцож буй бөгөөд Монголын цэргийн жагсаал 11-т жагсах бол ОХУ-ын армийн төлөөлөл төгсгөл буюу 17-д хайрцаглах юм. Манай сурвалжлагч Ш.Мягмарсамбуу энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж