Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн баярыг урд хөршөд тэмдэглэн өнгөрүүлж байна. Эдгээр өдрүүдэд албан ёсны олон арга хэмжээ болж буйн хажуугаар сонин содон зүйлс ч өрнөж байна. Үүний нэг нь дайны гэмт хэрэгтэн гэгддэг Японы армийн генерал, ерөнхий сайд асан Тожогийн толгойн дүрс бүхий зайрмагийг худалдаалж эхэлжээ.
“Японы дайны гэмт хэрэгтнийг 10 мянган хүн зэрэг идье” гэсэн сонирхолтой уриатайгаар худалдаалагдаж буй уг зайрмагийг 30 юань буюу ойролцоогоор 4,7 ам.доллараар үнэлжээ.
Т.АНУ