
Атлантын далайд 2009 оны зургадугаар сард осолдсон Air France компанийн онгоцны зорчигчдын цогцосыг гарган авах ажиллагааг дуусгажээ. Рио-де-Жанейро хотоос Парисийн чиглэлд A447 дугаартай нислэг хийж байсан Airbus A330-203 онгоц 2009 оны зургадугаар сарын 1-ний шөнө алга болсон юм. Онгоц осолдсон газрыг энэ жилийн дөрөвдүгээр сард тогтоо билээ. Нислэгийн бичлэгийг олсон боловч ослын шалтгааныг нь тогтоож чадсангүй. Reuters-ийн мэдээгээр уг ажлыг зургадугаар сарын 3-нд дуусгасан байна. Онгоцонд нийт 228 хүн явсан бөгөөд бүгдээрээ амь үрэгджээ. Ослоос хойш 154 хүний цогцосыг олоод байна. Нийт 154 цогцосыг 50-ыг нь онгоц унасны дараа, үлдсэн 104 цогцосыг өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн ажиллагааны явцад 3,9 км-ын гүнээс гарган авчээ. Үлдсэн 74 цогцосыг гаргаж авч чадалгүй байсан бөгөөд энэ сарын 3-ны өдөр онгоцны үлдэгдлийг далайгаас гаргаж авах ажлаа дуусгасан байна.“Иль-де-Сен” (Ile de Sein) хөлөг онгоцоор зорчигчдын шарил болон машины сэгийг ачин Тулуза хотын зүг хөдөлсөн байна. Мэргэжилтнүүд Тулуза хотод аваачсан онгоцны ослоос олдсон материалуудыг түшиглэн ослын шалтгааныг тогтоохоор ажиллах юм.
Ш.МЯГМАРЭх сурвалж: "Ардын эрх" сонин