Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд Б.Одгэрэл түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд Б.Одгэрэл түрүүлэв

Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд Б.Одгэрэл түрүүлэв

“Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан наймдугаар сарын 31-ний өдөр СУИС-ийн Оюутан театрт болсон бөгөөд уралдаанд Орхон аймгийн Хүүхдэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу”, уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа "Улаан дэнлүүт асар", УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн “Фауст” жүжгээс сэдэвлэсэн ном, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцжээ.

Шүүгчдийн 100 хувийн саналаар УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд түрүүлж, Монголд болох Олон улсын моно жүжгийн фестивалийг хааж тоглох эрхтэй боллоо. Мөн энэ уралдаанд “Чаплинд нулимс бий юу” уран бүтээлээр оролцсон залуу жүжигчин Г.Мишээлийг энэ фестивальд оролцуулахаар болжээ.

Дашрамд дуулгахад, “Монголын моно жүжгийн төв”, “Дрийм арт” пропакшн хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ын дэмжлэгтэйгээр “Ялагчдын цуваа” олон улсын моно фестивалийг энэ сарын 30-наас ирэх сарын 6-нд эх орондоо зохион байгуулах байгаа билээ.

Фотог www.urlag.mn-с авав.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж