Фото мэдээ: УИХ-ын дарга Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Фото мэдээ: УИХ-ын дарга Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна

Фото мэдээ: УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд /2015.08.31/ өнөөдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов.

Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын  хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж Олон Улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури үг хэллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Парламентын спикерүүдийн дэлхийн IV  бага хуралд оролцож буй парламентын тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүллээ.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн: Дэлхий нийтэд энх тайван, тогтвортой хөгжлийг урт хугацаанд цогцлуулахад  парламентын дарга нар өөр өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы дарга Сэм К.Кутеса болон ЮНЕСКО-ийн энх тайвны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Форест Вайтекер төлөөлөгчдөд хандан үг хэлэв.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтийн дараа Бүгд хуралдаан-1 боллоо. 

ХБНГУ-ын Бундестагийн спикер Н.Ламмерт, БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян нар илтгэл тавив.

Бага хурлын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзав.

Тэд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын болон хоёр орны парламентын асуудлаар товч санал солилцсон юм. 

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож буй спикерүүд дурсгалын зураг авахуулав.

УИХ-ын дарга З.Энхболд хөтөлбөрийн дагуу 2015.09.01-ний өдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд илтгэл тавина. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж