“Арвайн Үндэс” компани энэ жил “Хүрхрээ” үндэсний дээд лигийг ивээн тэтгэж байгаагаас гадна 2-р дивизон болох “1-Р ЛИГ”-ийн албан ёсны хамтрагчаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний 3-р тойргийн тоглолтууд явагдаж эхлээд байна. Даваа гаригт(08.31) “Хилчин” клуб ээлжит хожлоо байгуулсанаар 3 тойргийн дараачаар 9 оноотой ямартай ч тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдсэн. Тэгвэл тэднийг ялж энэ жилийн Сонирхогчдын УАШТ-д түрүүлж алтан медалийг хүртээд байгаа “Баянгол ФС” баг 3 дахь тоглолтоо хийлээ. Тэдний өрсөлдөгч мөн анх удаа дээш дэвшин хүчтэй багуудтай өрсөлдөж буй “ДМЮ” баг байлаа.
Хэдийгээр Нанжид дасгалжуулагчтай эдгээр тамирчид өөрийн насанд өндөр амжилтыг гаргаж байсан ч “1-Р ЛИГ” тэмцээнд бага зэрэг туршлага дутаж байгаа нь анзаарагдлаа. Улмаар тоглолтын үндсэн цаг 5:0 харьцаатай “Баянгол” багийн ялалтаар өндөрлөлөө. Тэднээс Л.Насандэлгэр сайн байж 4 гоолыг оруулсан бол С.Өсөхбаяр эхний хагасд амжин мөн нэг гоолыг оруулжээ.
“Баянгол ФС” баг ийнхүү 2 хожилтой 1 хожигдолтой 6 оноотойгоор лигийг үргэлжлүүлж байна. Чансаагаар эхний 2-т бичигдсэн баг “Хүрхрээ” үндэсний дээд лигт оролцох бол 3-р байрт орсон баг плэй-оффын тоглолт хийх билээ.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn