Америкийн онгоц 20 дайчныг устгав

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Америкийн онгоц 20 дайчныг устгав

Афганы хилийн ойролцоо, Пакистаны Хойд Вазиристан мужийн Шавель сумын нутагт энэ сарын 8-ны өдөр Америкийн нисгэгчгүй нисэх онгоцноос пуужин харваж наад зах нь лалын 20 дайчинг устгажээ. Энэ тухай Пакистаны тагнуулын албаны эх сурвалж Associated Press  агентлагт мэдээлсэн байв. Agence France-Presse-ийн эх сурвалжаар уг цохилтыг дайчдын лагерьт хийсэн гэнэ. Хохирогчдын талаарх бүрэн жагсаалтыг ил гаргаагүй байна.

Үүнээс хоёр хоногийн өмнө мөн 18 хүнтэй дайчдын бүлгийг нисгэгчгүй онгоцоор устгасан юм. Пакистанд АНУ шахалт үзүүлж байгаа ч тэд террорын эсрэг хуурай замын цэргийн ажиллагааг цаг нь ирээгүй гээд хойшлуулсаар байна. Гэвч тийм ажиллагаа явуулахыг тэд үгүйсгээгүй.

Америкчууд газрын ажиглагчдын өргөн сүлжээг ашиглан цохилт хийж байгаа бөгөөд Пакистаны нутагт дайчдыг устгахаар тэд ёс юм шиг эсэргүүцэл илэрхийлээд өнгөрдөг болжээ. Пакистаны эрх баригчид Америкийн гараар террористуудыг устгуулахдаа дотроо дуртай байгаа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж