Зуун айлын замын ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Зуун айлын замын ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Өнгөрсөн жил зам засварын ажил оройтож эхэлсэн нь олны бухимдлыг барж, багагүй шүүмжлэлд өртсөн. Энэ жил зам засварын ажил хэзээнээс эхлэх болон ачаалал ихтэй Зуун айлын замыг хэзээнээс гүйцээж засах талаар Нийслэлийн авто замын газрын дарга Д.Одоос тодрууллаа.

-Энэ сарын 15-нд Зуун айлын замын ажил эхэлнэ гэж байсан. Яагаад хойшилсон юм бэ. Эртхэн ажлаа эхэлвэл намар эрт дуусна шүү дээ?

-Бид энэ сарын 15-нд эхэлнэ гэсэн мэдээлэл өгөөгүй. Дутуу үлдээсэн ажлаа эртхэн хийхээр төлөвлөөд байгаа. Зам засварын ажилд  цаг агаар хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Гадаа сайн дулаарахгүй байгаа учир ирэх сарын 1-нээс эхлэх бодолтой байна.

-Хоёр урсгалыг  нь бүрэн хаах уу?

-Ачаалал ихтэй зам учраас ээлжилж хаах бодолтой байна.Энэ асуудлыг Замын цагдаагийн газартай ярьж байж шийднэ.

-Энэ жил  бүрэн хааж засвар хийх зам байгаа юу?

-Ирэх сарын 1-нээс Гурвалжингийн гүүрийг бүрэн хааж засвар хийнэ. Тиймээс бусад замд ачаалал ихсэх байх.  Бүрэн хаахгүйгээр Баруун дөрвөн замаас 10 дугаар хороолол хүрэх замын засварын ажлыг мөн ирэх сарын 1-нэс хийх юм.

– Гурвалжингийн гүүрийн засварыг ямар хугацаанд засч дуусах бол?

-Одоо шууд хугацаа хэлэх боломж алга. Богино хугацаанд чанартай хийхээр зорьж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж