Хүүхдийн спортын талбайн теннисний тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын талбайн теннисний тэмцээн болно

Монголын хүүхдийн спортын V их наадмын талбайн теннисний тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Тэмцээн хөвгүүд, охидын ганцаарчилсан төрлөөр 8 хүртэлх, 10,  12, 14, 15-16 нас гэсэн ангилалаар зохиогдоно. Тэмцээний мэдүүлгийг mta_1990@magicnet.mn хаягаар авах аж. Харин тэмцээний техникийн зөвлөлгөөн энэ сарын 4-ний өдрийн 18.00 цагт МҮОХ-ны 409 тоот өрөөнд болно.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Р.Эрдэнэбат ажиллаж байгаа бөгөөд 9908-9821, 9910-8721 дугаараас лавлаж болно.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж