Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар сургалтыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс, алба хаагчдын дунд сургалтыг наймдугаар сарын 27-нд зохион байгуулжээ. Сургалтаар тус хуулийг танилцуулж, алба хаагчдын дунд хэлэлцүүлэг явуулж, мөн ЗЦГ-аас бэлтгэсэн сургалтын материалаар удаа дараагийн сургалтыг зохион байгуулж, тестээр алба хаагчдаас шалгалт авч ажилласан байна.
Мөн ЗХАБТХуулийг иргэд олон нийтэд хүргэх ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу сумын ЗДТГ-т үйл ажиллаагаандаа хэрэгжүүлэн ажиллах тухай албан бичиг хүргэж, сумын узелээр өдөр бүр зарлал мэдээллийг хүргэж, сумын төвийн соёлын төвд ИТХ-ын даргын хамт хуулийн танилцуулга мэдээллийг хүргэжээ.
ЗХАБТХуулийн “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ, ҮҮРЭГ”, “ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ”, “ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА” зэрэг бүлгийг иргэд олон нийтэд тараах материал болгон бэлтгэж, замын хөдөлгөөний соёл, аюулгүй байдлыг хангах тухай сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан хүүхдийн гар зургийн уралдааны материалаар бэлтгэн гаргасан календарь зэргийг 200 орчим иргэнд тараасан байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй аж ахуйн нэгжид албан мэдэгдэл, ЗХАБТХ-ийн тараах материалыг хүргэж, хуваарийн дагуу “Гашуун сухайт автозам” ХХК, “Түвшин гэгээ” ХХК-ийн нийт 31 ажилтанд мэдээллийг танилцуулж, тараах мэтериалыг хүргэх ажлыг зохион байгуулжээ.
Хуваарийн дагуу цаашид сумын Төрийн банк, Голомт банк, Транс Гоби ХХК, Энержи ресурс ХХК, Вагнер ази ХХК зэрэг бусад ААН байгууллагын ажилчдад шинэ долоо хоногийн төлөвлөгөөг гарган мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа аж.
Д.ЖАРГАЛ