“Спартак” балетийг ирэх онд тавина

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

“Спартак” балетийг ирэх онд тавина

Сонгодог урлагийн шүтэн бишрэгчдийн мөрөөдөл болсон нэрт зохиолч А.Хачатуряны “Спартак” балетийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх онд тайзнаа тавих гэж байна. Тус балетийг Урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр тавихаар бэлтгэж байгаа юм. Өмнө нь “Төгөлдөр” сан нь УДБЭТ-тай хамтран П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетийг сэргээн тавьж, “Щелкунчик” буюу багачуудын хайртай “Цөмөөхэй” балетийн бүх хувцсыг шинэчилж байсан удаатай. Энэ талаар УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэн хэлэхдээ “2012 онд манай театртай “Төгөлдөр” сан хамтарч ажиллах гэрээ хийсэн байгаа. Ирэх улиралд бид хамтран А.Хачатуряны “Спартак” балетийг тайзнаа тавих юм. Мэдээж хэрэг “Спартак” гэхээр тэр олон Ромын цэргүүд, Спартак, Крассын цэргүүд гээд маш олон эрэгтэй бүжигчид хэрэгтэй. Тиймээс Бүх цэргийн эрдмийн чуулгын н.Гансүх хурандаатай гэрээ хийсэн. Манайд 24 эрэгтэй бүжигчинг энэ уран бүтээлд минь хамтран ажиллуулахаар болсон. Тиймээс ирэх онд “Төгөлдөр” сан, Бүх цэргийн эрдмийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гэсэн энэ гурван том байгууллага А.Хачатуряны “Спартак”-ийн Монголын ард түмэндээ хүргэх нь гэдгийг албан ёсоор зарлаж байна” хэмээн хэллээ.

“Спартак” балетийг анх 1956 онд тайзнаа тавьсан бөгөөд олны мэдэхээр Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн гавьяа шагналын тухай өгүүлдэг байна. Нэрт зохиолч А.Хачатурян энэхүү балетийг 1903-1978 онд бичсэн юм. Хэдийгээр эмгэнэлт төгсгөлтэй ч балетийн үйл явц түүхэн эрх чөлөөний үйл явцыг харуулдгаараа онцлог юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж