
Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар
УИХ-ын гишүүн Су.Батболдоос Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт тавьсан Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсох аж. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Д.Энхбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ.