Бейонсегийн дөрөвдэх цомог гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Бейонсегийн дөрөвдэх цомог гарлаа

Бейонсегийн дөрөвдэхь цомог зургадугаар сарын 28-нд албан ёсоор худалдаанд гарах ёстой байсан ч, төлөвлөсөн хугацаанаасаа гурван долоо хоногийн өмнө санаандгүй байдлаар интернэтэд цацагджээ. Энэ талаар Грэммигийн шагналт, 29 настай дуучин бүсгүй тайлбар хийхдээ “Би шинэ цомгийнхоо дуунуудыг хугацаанаас нь өмнө интернэтээр нэг цацагдаасай гэж огт хүсээгүй. Нэгэнт ийм явдал болсон хэдий ч, фэнүүдэд маань таалагдсанд таатай байна. Би дуугаа бичүүлж байхдаа үргэлж фэнүүд маань миний дууны ноот бүрийг аялж, цохилт бүрт бүжиглэж байна хэмээн бодож дуулж байсан. Миний дуу, хөгжим хүн бүрт аз жаргал, баяр баясгаланг авчрана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж