Ч.Ундрал гоо сайхны хагалгаа хийлгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Ч.Ундрал гоо сайхны хагалгаа хийлгэсэн үү?

“Hero Entertainment”-ийн найруулагч Б.Баатарын үзэсгэлэнт гэргий Ч.Ундрал улам л гоо сайхан харагдах болжээ.  УДЭТ-ын маркетинг бүсгүйг гоо сайхны хагалгаанд орж, хамраа өндөрсгөсөн тухай хүмүүс жиг жуг гэлцэж байсан нь үнэний ортой бололтой. Өчигдөр УДЭТ-ий жүжигчид "Чингис" зочид буудалд "Оролмаа" жүжгийн талаар мэдээлэл хийх үеэр олны анхаарлыг хамгийн их татсан хүн нь хатагтай Ч.Ундрал байсан юм. Мэдээж овжин сэтгүүлчид түүний хамранд хамгийн ихээр анхаарал хандуулав. Өндөр, шулуун хамартай болж, төрх царай нь өөрчлөгдсөн Ч.Ундрал нээрэн л төрөл арилжсан байлаа.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж