Ажилгүй иргэд гэмт хэрэг их үйлддэг

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Ажилгүй иргэд гэмт хэрэг их үйлддэг

Нийслэлийн хэмжээнд эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав онцолж байна. Учир нь сүүлийн үед хүний амь нас санаатай хөнөөсөн хэрэг удаа дараа гарсаар байгаа юм. Эхний улиралд улсын хэмжээнд 4671 гэмт хэрэг гарсаны 52.4 хувь нь нийслэлд, 40.6 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн юм байна. Архангай, Говь-Алтай, Завхан, Орхон аймагт гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн аж. Гэмт хэрэг үйлдэгсдийн 14.2 хувь нь ажилчин, 55.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс, 0.3 хувийг сургууль завсардсан хүүхэд, найман  хувийг оюутнууд үйлддэг гэсэн дүн мэдээ гарчээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж