Нажиб Разакийг буланд шахаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Нажиб Разакийг буланд шахаж эхэллээ

Нажиб Разакийг буланд шахаж эхэллээ

Малайзын улс төрд зөрчил үүсч, Нажиб Разакийг буланд шахаж эхэлжээ. Ерөнхий сайд Нажиб Разакийн дансанд байсан их хэмжээний мөнгөтэй холбоотой дуулиан өнгөрсөн долдугаар сараас хойш газар авч, эцэстээ ард түмэн түүний эсрэг бослоо. Куала Лумпур хотноо Нажиб Разакийг эсэргүүцсэн олон мянган “шар цамцтанууд” хоёр өдөр хонон өнжин жагсав.

Нажиб Разак 2009 онд сүр дуулиантайгаар байгуулсан Малайзын төрийн өмчийн “1MDB” хөрөнгө оруулалтын компанийн байгуулсан эргэлзээтэй олон гэрээний дагуу их хэмжээний хөрөнгө зувчуулж, компани өрөнд баригдсан тухай дуулиан Малайзад газар авчээ.  Өдгөө Малайзын Засгийн газрын гишүүд болон Авлигатай тэмцэх агентлаг Нажиб Разакийн дансанд байсан мөнгийг Ойрхи Дорнод дахь нэр нь тодорхой бус эх сурвалжаас өгсөн улс төрийн хандив зориулалттай байсныг өгүүлж байна. Энэ бүх дуулиан шуугианы хариуд Нажиб Разак дорвитой тайлбар хийж чадахгүй байгаа ч огцрохгүй гэдгээ баттай мэдэгдсэн юм.

Гэвч Малайзын экс ерөнхий сайд Махатхир Мохамад “ардын хүч” хөдөлгөөнийг тэргүүлэн малайчуудыг Нажиб Разакийн эсрэг турхирч эхэлжээ. Өдгөө 90 настай Махатхир Мохамад Малайзын улс төрд эрх мэдлээ хадгалж үлдсэн нөлөөтэй нэгэн юм. Тэрээр 1981-2003 оны хооронд Малайзын засгийн эрхийг  хамгийн удаан 22 жил барьсан хүн юм.

Өмнө нь 2012 онд Малайзын сөрөг хүчний хөдөлгөөнүүд Засгийн газрын эсрэг томоохон жагсаал тэмцэл өрнүүлж, цагдаа нартай мөргөлдөж байсан. Тухайн үед жагсаалыг үндэсний олонхи болсон малайчууд дэмжээгүй байв. Гэтэл энэ удаад малайчуудын төлөөлөл гэгддэг Нэгдсэн малайчуудын үндэсний байгууллагын (UMNO) тэргүүн асан Махатхир Мохамад жагсаалд нэгдээд байна. Махатхир Мохаммад бол Нажиб Разакийн өмнөх ерөнхий сайдыг суудлаас буулгаж, шоронгийн хаалга татахад “хөшигний ард” удирдсан нэгэн юм. Анвар Ибрагим Малайзын улс төр, бизнесийн холбоо, авлигын эсрэг шинэчлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн нь суудлаа алдахад хүргэсэн аж.

Гэхдээ Нажиб Разак хараахан Малайзын гол хүчнүүд болох Барисан үндэсний эвсэл болон Нэгдсэн малайчуудын үндэсний байгууллагын зүгээс дэмжлэгээ алдаагүй байна. Уг хоёр эвсэл 1957 оноос хойш Малайзын төрийн эрхийг барьсн ч 2013 оны парламентын сонгуульд ялагдал хүлээснээр салсан юм.

Малайзын эдийн засагт хүндрэл үүссэн энэ үед  улс төр үймж эхлээд байна. Малайзын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг 17 сарын хамгийн доод түвшин хүрч буурчээ.

Б.АНХТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж