Засгийн газрыг шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг шүүх хурал өнөөдөр болно

Засгийн газрыг шүүх хурал  өнөөдөр нийслэлийн шүүхэд 09.30 цагт эхэлнэ.  Энэ сарын 03-ны өдөр шүүх хурал болох байсан ч Засгийн газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож буй Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Л.Ариунсан хүрэлцэн ирээгүй учир хойшилсон юм. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зүгээс  Засгийн газрыг байгаль орчинтой тэмцэхэд арга хэмжээ аваагүй, уул уурхайн компаниудтай хуйвалдан хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосноос болж гол мөрөн ширгэж байна хэмээн үзэж  шүүхэд өгөөд байгаа юм. СБД-ийн  анхан шатны шүүхээс Засгийн газрыг хэрэгт холбогдолгүй, тодорхой хохирол учирсан ньтогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож байв. Харин хөдөлгөөнийхөн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан юм.
 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж