Ахмад дайчдад одон медаль гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдад одон медаль гардууллаа

Ахмад дайчдад одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд 235 ахмад дайчин Төрийн дээд одон медаль гардуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Батлан хамгаалах яаманд болж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 19 ахмад дайчдад одон медаль гардууллаа. Бусад дайчдын медалийг нийслэлийн дүүргүүд болон аймгуудын захиргааны байгууллагаас зохион байгуулах гэнэ.


Сүхбаатарын одонгоор ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнжавын Дамбадаржаа, ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Амгалангийн Дорж, СБД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Бинъяагийн Лааган,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЧД-ийн 8 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо, ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Хайдавын Галжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Доржийн Сэр-Од, СХД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Гомбожавын Цэгмид,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Авилын Дуламжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР БГД-ийн 20 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнхандын Даш, СХД-ийн 3 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Бадамын Дорж, ХУД-ийн 2 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Содномжавын Чимэддорж, БЗД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ядамсүрэнгийн Рагчаа, БЗД-ийн 10 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэрэндоржийн Осор, СХД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Ишгэний Ламжав,

Алтан гадас одонгоор БЗД-ийн 9 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Дэмчигийн Ишгомбо, БГД-ийн 4 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Балжидын Маань, ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лонжидын Туваан нарыг тус тус шагналаа.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж