Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх хүрээнд иргэд Смарт карт худалдан авч үйлчлүүлэх шаардлагатай болж буй. Хэрвээ тус картыг авахгүй бол маргааш өдрөөс эхлэн автобусаар үйлчлүүлэх иргэд 1000 төгрөг төлнө.
Үүнтэй холбоотойгоор Монголын Оюутны холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд маргааш хичээлийн шинэ жил эхлэх байтал оюутнуудад нийтийн тээврийн карт тараагдаагүй, гэтэл энэ өдөр бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэдэг шийдвэр гаргасан нь оюутнуудын эрх ашгийг зөрчихөд хүргээд байна. Энэ асуудалтай холбогдуулж, Монголын Оюутны холбооноос бэлэн мөнгөөр зорчиж байгаа оюутанд баримт хэвлэж өгөхийг Нийслэлийн Тээврийн газарт хүссэн.
Оюутнууд баримтаа хадгалж байх ёстой, хууль бус шийдвэр гаргасан дарга нараар илүү төлсөн мөнгийг эргүүлэн төлүүлнэ. Шаардлагатай арга хэмжээ авахгүй бол оюутнуудын эрхийг хамгаалах чиглэлээр тэмцэнэ гэлээ.
Г.ХОРОЛ