Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тиймээс Замын цагдаагийн газраас эцэг, эхчүүдэд хандан хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Учир нь маргааш хичээлийн шинэ жил. Их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцохын тус газраас санууллаа.
Г.ТУУЛ