Болгарын ерөнхий сайдын онгоц ослын буулт хийв

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Болгарын ерөнхий сайдын онгоц ослын буулт хийв

Болгарын ерөнхий сайдын онгоц ослын буулт хийв

Болгарын ерөнхий сайд Бойко Борисовын зорчиж явсан онгоц өчигдөр /VIII.30/ ослын буулт хийжээ. Түүний зорчиж явсан онгоц ослын буулт хийсэн тохиолдол зургаан сарын дотор хоёр дахь удаагаа давтагдаж байна.

“Falcon 2000” онгоц Варна хотоос хөөрөх үеэр дугуй нь гацсанаас буцаж буулт хийсэн байна. Oнгоц буцаж газардахаас өмнө Хар тэнгисийн дээгүүр 15 минут эргэлдсэн аж. Эцэст нь Болгарын ерөнхий сайд Бойко Борисов өөр онгоцоор нийслэл рүү буцжээ.

Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Бойко Борисовын зорчиж явсан онгоцонд ижил асуудал үүссэнээс Брюссель хүрэх нислэгээс буцаж Софи хотноо газардсан аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж