Шүүх хурлыг шууд дамжуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Шүүх хурлыг шууд дамжуулахыг хүсэв

Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр нөгөөдөр/IX.02/ болох шүүх хурлыг олон нийтэд нээлттэй буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.  

Ц.Баасандорж өмгөөлөгч “5000 гаруй иргэн Л.Гансүх нарын шүүх хуралд оролцох хүсэлтээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын мэдээллээс үүдээд нийгэмд Л.Гансүх гэдэг хүн хууль зөрчин 3.6 тэрбум төгрөг завшсан, авлигач гэх нэртэй болсон. Энэхүү нэрийг цэвэрлэж, Л.Гансүхийг хууль зөрчөөгүй гэдгийг олон нийтэд мэдээлэх, үнэн бодит байдлыг илчлэхийн тулд шүүх хурлыг нээлттэй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байна. Хэрэв хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй л бол энэхүү хэргийг олон нийтэд ил тод хүргэх нь зүйтэй” гэсэн юм.

Мөн энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцох аж.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж