&#34Эрчим клуб&#34 хоёрдугаар тойрогт нэг ч ялагдаагүй

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

&#34Эрчим клуб&#34 хоёрдугаар тойрогт нэг ч ялагдаагүй

Хөлбөмбөгийн алтан түнш “Арвайн Үндэс” компанийн итгэж буй 100 сая төгрөгийн шагналын сантай Хүрхрээ үндэсний дээд лигийн 2-р тойргийн 5 дахь долоо хоногийн тоглолтууд эхэллээ. Ням гаригийн эхний тоглолт хүснэгтийн дэд тэргүүлэгчийн байрлалд бичигдэж буй "Эрчим клуб" болон "Улаанбаатарын Мазаалайнууд" багууд учраа тааран тоглолоо. Тус тоглолт "Эрчим" клубын ялалтаар өндөрлөж, улмаар 28 оноотой байрлалаа хадгалсан хэвээр үлдлээ.

Мөн тэд бусад багуудыг бодвол нэг тоглолтын дутуу байгаа. Энэхүү тойрогт ялалт байгуулж чадвал дээшээ байр ахих боломжтой. Өнөөдрийн тоглолтонд Эрчим багаас 7 дахь минутанд Эрнани Мауро эхний гоолыг оруулсан бол Г.Төгөлдөр харамсалтай нь хаалгандаа авто гоолыг оруулж эсрэг багтаа сэргэх боломжийг олгосон. Ийнхүү эхний хагас өндөрлөсөн ч Эрчим багаас лигийн мэргэн буучдын жагсаалтад 3-р байранд бичигдэж буй Г.Батбилгүүн гоол оруулж улмаар Э.Чинбаатар, Г.Анхбаяр нар тус хүргэлээ. С.гал-Эрдэнэ мөн 2 гоолыг оруулж 10 гоолтой  мэргэн буучдын 4-р байранд бичигдэж байна.

Мазаалайнууд 14 тоглолт хийснээс ердөө 5 оноотой унах аюул улам ойртсоор байна. Энэ тойрогт оноо салгасан бол Дэрэн клубтэй ойртох боломж байлаа. Гэхдээ дараагийн 2 тоглолтоо тэд өөрсдийн дор бичигдэж буй “Соёмбын Барсууд” болон 3 онооны илүүтэй байгаа  Дэрэн багуудтай дараалж тоглоно.

 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж