Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт зарлагдаад байна. Энэ өдрийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Эрүүл, мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэх аж. Үүнээс гадна Ерөнхий сайдын зүгээс нэгэн асуудал оруулж хэлэлцүүлэх юм байна. Энэ нь дэд сайдын нарыг томилох асуудал байж мэдэх юм.
Зарим хэвлэлүүд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дэд сайд нарыг томилно гэж мэдээлж байгаа.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад дэд сайдад нэр дэвшигчдийг хэлэлцсэн юм. Ингээд Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг нарыг дэд сайдад нэр дэвшүүлэн томилуулахаар болсон. Тиймээс дээрх томилгоог Засгийн газрын хуралдаанаар эцэслэж мэдэхээр байгаа.
Мөн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн | |
Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг батлах тухай | С.БАЯРЦОГТ | |
Журам батлах тухай | С.БАЯРЦОГТ | |
Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай | С.БАЯРЦОГТ | |
Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлалын тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН | |
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга* | Р.БУРМАА | |
6. | Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай | Г.ШИЙЛЭГДАМБА |
Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ | |
Танилцуулах асуудал | ||
8. | Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай | С.БАЯРЦОГТ |
9. | Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлийн тухай | С.БАЯРЦОГТ |
10. | Гадаад хэргийн сайдын олон улсын хуралдаанд оролцсон дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
11. | Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
Г.ДАРЬ