Ирэх сарын 3-нд БНХАУ-ын Бээжин хотод чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баяр болох гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Си Зиньпинийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Тэгвэл тус ялалтын баяр арга хэмжээний үеэр В.Путин хятад дуу дуулж бэлэг барина гэсэн мэдээлэл байна. Энэ талаар БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.
Элчин сайд “Ерөнхийлөгч үнэхээр хичээж байгаа” гэсэн байна. Тэрбээр Путиний ямар дуу дуулахыг сэтгүүлчдэд хэлэхээс татгалзсан бөгөөд “Путиний сэтгэл ихэд хөдөлж байгаа. Путин Хятадуудад ямар нэгэн байдлаар гэнэтийн бэлэг барихыг хүссэн” гэж хэлжээ.
Т.АНУ