10:00 цагт Монгол-Солонгосын засгийн газрын хоорондохь багш солилцооны хөтөлбөр 4 дэхь жилдээ хэрэгжиж, 5-р ээлжийн 9 Солонгос багш нар манай сургуулиудад ажиллахаар ирлээ. Хөтөлбөрийн нээлт Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулагдана. Утас: 99058414
10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ онд хэрэгжүүлж байгаа замын ажлын явцтай танилцана. Утас: 88781218
11:30 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МҮХАҮТ, Шингэрүүлсэн Хийн Аж Ахуй Эрхлэгчидийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа МХАҮТ-д болно.
12:00 цагт: 2015 оны есдүгээр сарын 04-нд Монголд анх удаа УДБЭТеатр-т тоглох нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденкогийн "Соло Концертын Үдэш" нэртэй сонгодог хөгжмийн шилдэг тоглолтын хэвлэлийн бага хурал Улсын Филармоний зааланд болно. Хэвлэлийн бага хуралд зочноор: төгөлдөр хуурч АЖ проф. Т.Цолмон багш, төгөлдөр хуурч дуучин Б.Батчулуун /Никитон хамтлаг/, төгөлдөр хуурч удирдаач Б.Анар /Гранат Музык Продакшн/, Хийлч Продюсер Э.Мөнх-эрдэнэ /Musica Viva Orchestra/ нар оролцоно. Утас: 89892277, 98892277
14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ахмад дайчдад төрийн дээд одон медаль гардуулна. Арга хэмжээ Батлан хамгаалах яаманд 14.00 цагт эхэлнэ.