
Аяны үйл ажиллагаанд дэлхийн хэмжээний урлаг, спорт, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон дуу хоолойгоо илэрхийлж, мессеж үгээ ногоон торгон дээр бичиж, бодит хандив тусламжаа оруулдаг уламжлалын дагуу БОАЖ-ын сайд Л.Гансүх дэлхийн ард түмэнд хүргэх мессежээ "НОГООН ТОРГОН ТУУЗ" дээр бичсэн аж. Тэрээр “Монгол Улс ногоон ирээдүйн төлөө дэлхийн хамтын нийгэмлэтэй мөр зэрэгцэн зүтгэж ирсэн, зүтгэж байна, улам эрчтэй зүтгэх болно” хэмээх үгийг ийнхүү үлдээв.
Монгол Улсыг дэмжин дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч, энэ аяныг санаачлагч, Канад улсын иргэн Satish Sikha, "Мiss world-2008" тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, дэлхийн мисс, Энэтхэг улсын гоо бүсгүй Parvathy Omanakuttan, Косова улсын иргэн, хүмүүнлэгийн ажилтан мисс Таrакu Morena, Монтенегро улсын иргэн, хумүүнлэгийн элч мисс Stanisic Nina нар энэхүү үйл ажиллагаанд оролцсон бөгөөд аяныг цаашид 21 аймаг, сум дүүрэгт өрнүүлэхээр төлөвлөжээ. Байгаль орчны сайд Л.Гансүх энэ үеэр “Ногоон торгон тууз” аянд үзэл бодол, дуу хоолойгоороо нэгдсэн эдгээр бүсгүйчүүдэд “Байгаль орчны элч” сертификат гардуулсан аж.