Долларын ханш бага, багаар буурч байна. Нэг ам.долларыг “Найман шарга” захын ченжүүд 1990 төгрөгөөр авч, 1993 төгрөгөөгр зарж байгаа бол арилжааны банкууд 1984-1987 төгрөгөөр авч, 1997-1999 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны нэрлэсэн ханшаар доллар 1991төгрөгтэй тэнцлээ. Харин юанийн ханш 311.57 төгрөгтэй тэнцэв.
О.САР