Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

2015.VIII.31-IX.6

ХОНЬ: Шаргуу хөдөлмөрлөх үе. Таны ажлын бүтээмж өндөр байх бөгөөд хүмүүс таны хүчин чармайлтыг анзаарч үнэлэх болно. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Гэхдээ бүх зүйлд амбицлаж, өөрийгөө хэт дөвийлгэх хэрэггүй. Хэн нэгэн таньд сэтгэлээ илчлэхийг хичээж байна.  Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тайван байх бололтой. Санхүүгийн хувьд тааламжтай үе ирэх хараахан болоогүй байна.

ҮХЭР: Гэр бүлдээ цагаа зарцуулахыг хичээгээрэй. Гэр бүлийн маргаан, үл ойлголцол гарах бололтой. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх бөгөөд хамт олны уур амьсгал тааламжтай болж ирнэ. Харилцаандаа анхаарч, бусдыг гомдоохгүй байхыг хичээгээрэй. Санхүүгийн нөхцөл байдал муу байх боловч таньд хүндрэл үүсэхгүй. Эрүүл мэнддээ анхаарч, уурлаж бухимдахгүй байхыг хичээгээрэй.

ИХЭР: Харилцаандаа анхаарах хэрэгтэй. Таны хэлэх үгийг бусад хүмүүс хэрхэн хүлээж авахыг бодож, үг сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Илтгэх ур чадвар нэмэгдэх тул бусдыг итгэн үнэмшүүлэх, өөрийгөө ойлгуулахад хялбар байна. Ажил дээрээ алдах гаргах магадлал өндөр байгааг анхаараарай. Гэр бүлийн уур амьсгал амар тайван байна. Орлого нэмэгдэхгүй боловч зарлагаа багасгаснаар өөртөө илүү боломж гаргаж чадна.

МЭЛХИЙ: Мөнгө тань руу урсаж эхэлнэ. Эдгээр өдрүүдэд идэвхи санаачлагатай байснаар санхүүгийн асуудлаас бүрэн ангижирч чадна. Таны орлого мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэнэ. Материаллаг хэрэгцээгээ хангахад хүндрэл үүсэхгүй. Бусад хүмүүстэй харилцахдаа эелдэг зөөлөн байж, муухай харьцахгүйг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаанд тааламжтай байна. Ганц бие хүмүүс хосоо олох эрэлд гараарай.  

АРСЛАН: Азын од ивээнэ. Ажил дээрээ багахан зүтгэл гаргаснаар амжилттай ажиллаж чадна. Бусдын тусламжийг авахаас татгалзах хэрэггүй. Хэн нэгэнтэй дотно ярилцахыг хүсч болох юм. Гэхдээ хувийн нууцаа илэн далангүй ярих хэрэггүй. Таны гоо сайхны талаарх ойлголт, мэдрэмжийг өөрчлөгдөх хэн нэгэнтэй учирна. Бизнест тань хөрөнгө оруулалт орж ирнэ.

ОХИН: Таны бэлгийн дур хүсэл их байна. Энэ нь хосуудын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ та нарын зарим нь гэр бүлээс гадуурх харилцаанд татаж болох юм. Түр зуурын хүслээ захирч, үнэнч байхыг хичээх хэрэгтэй. Санхүүгийн хараат байдлаас ангижирч, орлогын шинэ эх үүсвэртэй болно. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.

ЖИНЛҮҮР: Энэ долоо хоногт үдэшлэг, шоу их тохионо. Гэвч хэтэрсэн зугаа цэнгэл хэзээд сайн зүйл авчирдаггүй. Ажил дээрээ анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй байх бололтой. Гэсэн ч таны карьер ахихад гол нөлөө үзүүлэх чухал үе байна. Танилын хүрээгээ тэлж, олон шинэ найзтай болно. Сэтгэлзүйн тогтворгүй байдал ажиглагдахыг анхаар. Мөнгөөр гачигдахгүй боловч дэмий зүйлд үрэх хандлагатай.

ХИЛЭНЦЭТ: Ажил үйлс бүтэмжтэй байна. Танд хүнлэг, нигүүсэнгүй сэтгэл хөдлөл хүчтэй илэрнэ. Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт татаж, ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. Гэрт баяр хөөр дүүрэн байж, таны сэтгэл санаа өндөр байх бололтой. Нийгмийн стресс, бухимдлаас зугтаж, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Орлого нэмэгдэж, халаас тань зузаарна.

НУМ: Биеийн эрүүл мэнд сайжирч, эрч хүч нэмэгдэнэ. Таны ажлын бүтээмж өндөр байх төдийгүй хамт олны дунд нэр хүндээ өсгөнө. Холын замд явах, аялахаар бол сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гэрээ тохижуулах, шинэ тавилга худалдан авахад таатай. Орлого таны бодсоноос сайн байх болно. Зочин хүлээж авахад бэлдээрэй.

МАТАР: Удаан хугацаанд үргэлжилсэн санхүүгийн хүндрэлээс гарч чадна. Энэ таньд хэсэг хугацаанд санаа зовних зүйлгүй тайван байхад тусална. Амьдралын өнгийг мэдэрч, зорилго, мөрөөдөлтэй амьдрах хэрэгтэй. Гутранги бодлоос аль болох зайлсхийж, эерэг сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд гэнэтийн таатай өөрчлөлт гарна.

ХУМХ: Хайр дурлалын харилцаанд чухал үе иржээ. Хосоо хайсаар байгаа ганц бие хүмүүс маш гайхалтай нэгэнтэй учирна. Гэхдээ түүнд өөрийг нь сонирхож байгаагаа аль болох бага мэдрүүлэх хэрэгтэй. Түрүүлж нэг ч алхам хийх хэрэггүй. Од эрхэсийн нөлөөгөөр түр хугацаанд та нарын олонхи маш эмзэг мэдрэмтгий болно. Зургаа дахь мэдрэхүй, зөн совин хүчтэй байна. Санхүүгийн дэмжлэг авч, хүндрэлээс гарна.

ЗАГАС: Ажилдаа эргэн орох цаг. Түүнчлэн хоолны дэглэм, биеийн дасгал сургуулилтаа ч эхлүүлэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд тийм ч таатай бус. Хайрт тань таныг буруугаар ойлгох магадлалтай. Гэсэн ч түүний буруу ойлголтыг засах гэж хичээх тусам улам буруугаар ойлгогдоно. Тиймээс зүгээр орхих хэрэгтэй. Гэр бүлийн ахмад настнуудаас зэмлэл хүлээх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж