БНХАУ-ын дарга Си Жиньпин наймдугаар сарын 29-ний өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд ялсаны 70 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.
Уг зарлигийн дагуу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө шүүн таслагдсан бөгөөд суллагдсан, нийгэмд аюулгүй гэж үзсэн хүмүүст өршөөл үзүүлэх ажээ.
Өршөөлд Японы эсрэг хийсэн Хятадын ард түмний тэмцэл, Гоминьданы эсрэг дайны ахмад дайчид, мөн 1949 онд БНХАУ байгуулагдснаас хойш улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөөх сөргөлдөөнд оролцогсод хамаарч байна.
Өршөөлд хамрагдагсдын дунд 75-аас дээш насны болон өөрийгөө тэжээх чадваргүй тахир дутуу хүмүүс оржээ. Түүнчлэн гурван жилийн ялтай, 18 нас хүрээгүй байдаа хэрэг хийсэн залуу хүмүүсээс гадна жилээс бага хугацаагаар хорих ял авсан хүмүүс энэ өршөөлд бас хамрагдлаа.
Хятадын даргын зарлигийн дагуу рецидивист гэмт хэрэгтнүүд, хүнд гэмт хэрэг, авлигын хэрэгтнүүд, улсын хөрөнгө шамшигдуулагчид, дээрэм хүчингийн болон террорын хэрэгтнүүд өршөөлд хамрагдахгүй ажээ. Гэмт хэргийн бүлэг байгуулсан мөн мансууруулах бодистой холбоотойгоор шийтгэгдсэн хүмүүс ч бас өршөөлд хамрагдахгүй. Дээрх нөхцлийн дагуу суллагдах хүмүүсийг ардын шүүгчдийн шийдвэрээр чөлөөх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР