Ангаж үхэх шахсан хүүхдүүдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.30-нд нийтлэгдсэн

Ангаж үхэх шахсан хүүхдүүдийг аварчээ

Ангаж үхэх шахсан хүүхдүүдийг аварчээ

Австрийн цагдаа нар Германы хилийн ойролцоо явж байсан бүхээгт тэргийг зогсоосноор шингэний дутагдлаас амь насаа алдах шахсан гурван хүүхдийг аварчээ. 5-6 насны хүүхдүүд Сири, Афганистан, Бангладеш улсаас ирсэн цагаачдын хамт бүхээгт тэргээр олон хоног явсан байжээ. Бяцхан цагаачид  усгүйгээр дахин 2-3 цаг явсан бол амь нас нь эрсдэх байсныг эмч нар ярьсан байна. Румынд бүртгэлтэй автомашины жолооч 29 настай эрэгтэйг цагдаа нар баривчилжээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Австрийн хурдны зам дээр орхисон бүхээгт тэргээс 71 цагаачийн цогцосыг олсноор цагдаа нар сонор сэрэмжээ нэмэгдүүлсэн аж. Энэ хэрэгт Болгарын гурав, Афганистаны нэг иргэнийг сэжиглэн баривчилжээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн баасан гаригт Ливийн эргийн ойролцоо 400 хүнтэй хөлөг живснээс Газар дундын тэнгист дахин 200 хүн амь үрэгдсэн осол гарсан юм. Ослоос 115 хүний цогцосыг олж, 198 хүнийг эсэн мэнд гарсан аж.

Б.АНХТУЯА

 Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж