Эстони ОХУ-ын хил дагуу хашлага босгоно

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Эстони ОХУ-ын хил дагуу хашлага босгоно

 

Эстони ОХУ-ын хилийн дагуу хяналтын камер бүхий хамгаалалтын хашлага босгохоор болжээ. Эстонийн зүүн хилийн дагуу хашлага босгох ажил 2018-2019 оны хооронд явагдах аж. Эстони ОХУ-ын хил дагуу 110 км газарт 2.5 метр өндөр өргөст тор бүхий хашлага барих гэнэ. ОХУ-ын хилийн дагуу хашлага болгох төлөвлөгөөг хоёр жилийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн аж.

 

Эстонийн дотоод хэргийн яамны төлөөлөгч Тоомас Виксийн мэдээлснээр энэ нь Европын холбооны Шенгений бүс болон аюулгүй байдлаа хамгаалах зорилготой гэнэ. Гэвч энэхүү мэдэгдэл нь Украины асуудлаас үүдэлтэй ОХУ-тай үл ойлголцсон бүс нутгийн зөрчил улам нэмэгдсээр байгааг гэрчилж байна.

 

Эстони, Латви, Литва зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд 2004 онд Европын холбоо болон НАТО-д нэгдсэн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж