БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд гурван өдрийн тэмцээн, уралдаан үлдлээ.
Энэ удаагийн дэлхийн аваргад өнөө цагийн дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкын алдарт гүйгч Усэйн Болтын амжилт үргэлжилсээр байна. Тэрээр тэмцээний хоёр дахь өдөр болсон 100 метрийн уралдаанд түрүүлсэн бол өчигдөр 200 метрт дэлхийн рекордыг шинэчилж, дэлхийн аваргын 10 дахь алтан медалиа авлаа.
Харин өчигдөр болсон уралдааны дараа түүнийг тэмцээнийг зохион байгуулагч орны зураглаач санамсаргүй байдалд унагаажээ. 200 метрийн шигшээ уралдаанд гүйсний дараа Болтыг талбайд алхаж байх үед энэ явдал болсон байна.
Бичлэгээс ЭНД-с харна уу.
Ч.БОЛ