Усэйн Болт 100 метрийн зайд уралдах болсон түүх

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Усэйн Болт 100 метрийн зайд уралдах болсон түүх

Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт 2007 оныг хүртэл зөвхөн 200 метрийн зайд л өөрийгөө бэлдэж, уралддаг байлаа. Тэгтэл нэг өдөр дасгалжуулагч Глен  Миллс түүнийг 400 метрийн зайд бас давхар гүйхийг шаарджээ. Учир нь ганцхан зайд гүйх нь явцуу тул боломжоо ашиглаад өөр ямар нэгэн зайд уралдуулах ёстойг дасгалжуулагч нь ойлгосон байна. Болт өндөр нуруутай, гараа удаантай болохоор 100 метрийн их тэсрэлттэй хурд шаарддаг зайд амжилт гаргахад хэцүү гэж Миллс үзээд 400 метрийг илүү тохиромжтой гэж тооцжээ. Гэтэл Усэйн Болт 400 метрт биш 100 метрт уралдахыг хүссэн байна.

“Юу? 400 метрт гүй гэж үү? Үгүй ээ, тэрний оронд 100 метрийн зайд гүйгээд үзье л дээ” гэж Болт дасгалжуулагчдаа хэлжээ. Миллсийг бага зэрэг тээнэгэлзэх зуур “Надад нэг л боломж өгчих. Хэрвээ би 100 метрт тааруу гүйвэл ирэх улирлаас 400 метрт бэлдээд байя. Харин 10.30 секундээс дотогш худалчихвал 100 метрт гүйх бэлтгэл хийе, тэгэх үү?” гэж Усэйн Болт үргэлжлүүлэн ятгажээ. Глен Миллс түүний үгийг сонсоод, ганцхан боломж гэсэн юм чинь гэж бодоод зөвшөөрчээ. Ингээд Ретимно дахь уралдаанд Усэйн Болт 100 метрийн зайд уралдахаар болсон байна. Гарааны өмнө тэр өөртөө “За, хөгшөөн, хамаг хүчээ шавхаарай. Тэгэхгүй бол 400 метрт гүйдэг болж ядарч үхэх нь байна шүү” гэж хэлсэн гэдэг. Ингээд тус уралдаанд Усэйн Болт 100 метрийн зайд 10.03 секундын амжилтаар түрүүлж, улмаар цаашид 200 метрийн зайгаа 100 метртэй хослуулан бэлтгэл хийж, уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж