Л.Месси, С.Шашич нар Европийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарав

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Л.Месси, С.Шашич нар Европийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарав

Л.Месси, С.Шашич нар Европийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарав

2014/2015 тоглолтын улирлын европийн шилдэг хөлбөмбөгчнөөр испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси шалгарчээ.

УЕФА-гийн гишүүн бүх 54 үндэсний холбоодын төлөөлөл болох сэтгүүлчдийн санал асуулгаар хамгийн сүүлчийн гурвалд тунаж үлсэн "Реал" багийн хагас хамгаалагч Криштиану Роналду, "Барселона" багийн довтлогч Луис Суарес хоёрыг нарыг ардаа орхиж дээрх алдрыг хүртжээ. Шагналыг гардуулах ёслол Монакод болжээ.

Л.Месси нь өнгөрсөн тоглолтын улиралд клубтээ 57 тоглолтонд оролцож 58 гоол оруулж 31 ашигтай дамжуулалт өгч баг нь Испанийн цомын төлөө тэмцээн, Аваргуудын лигт түрүүлсэн ажээ.

Европийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр ДАШТ-ний дараа 27 настайдаа зодог тайлсан ХБНГУ-ын үндэсний шигшээ багийн болон “Франкфурт” багийн довтлогч Селия Шашич шалгарчээ. Тэрбээр Аваргуудын лигт хамт түрүүлсэн, нэг багийн довтлогч Женифер Марожан, францийн аварга шалгаруулах тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлсэн хөлбөмбөгчин Амандин Анри хоёрын урд гишгэжээ. Селия Шашич Канад удсад болсон эмэгтэй хөлбөмбөгийн ДАШТ-нд 6 гоол хийж 1 ашигтай дамжуулалт өгч “Алтан шаахай” шагнал авч байжээ.

Европийн шилдэг хөлбөмбөгчнийг шалгаруулахад үндэсний холбоо бүрээс томилогдсон 1 сэтгүүлч тус бүр 5 шилдэг хөлбөмбөгчний нэрийг дэвшүүлж нэгдүгээрт нэрлэгдсэн хөлбөмбөгчинд 5, хоёрдугаарт нэрлэгдсэн 4 оноо өгөх зэргээр нийт онооны нийлбэрээр сонгон шалгаруулалтын энэ шатнаас шалгарсан 10 хөлбөмбөгчийг хоёр дахь шатанд оруулж тэдгээрээс 3 шилдгийг тодруулдаг байна.

Тоглолтын улирлын европийн шилдэг хөлбөмбөгчнийг 2011 оноос анх шалгаруулж эхлэсэн, өнгөрсөн хугацаанд уг шагналыг Лионель Месси 2011 онд, түүний нэг клубын Андрес Иньеста 2012 онд “Бавария” клубын хагас хамгаалагч Франк Рибери 2013 онд, “Реал” багийн хагас хамгаалагч Криштиану Роналду 2014 онд хүртэж байжээ. Эмэгтэйчүүдээс германы хөлбөмбөгчин Надин Кесслер 2014 онд, Надин Ангерер 2013 онд дээрх шагналын эзэн болж байжээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж