Тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхээр тууштай тэмцэж буй Палестинчууд НҮБ-д төрийн далбаагаа мандуулахыг хүсч байна. Палестины удирдлагууд ирэх есдүгээр сард болох гишүүн орнуудын тэргүүнүүдийн уулзалтаас өмнө НҮБ-д төрийн далбаагаа мандуулах хүсэлт тавьжээ.
21 оронтой хамтран өргөн барьсан Палестины тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгээр ирэх есдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэж шийдвэрлэх аж. НҮБ-ын Ерөнхий ассамблейн ирэх есдүгээр сарын 25-нд болох ядуурлын эсрэг жил бүрийн чуулга уулзалтанд Палестины ерөнхийлөгч, Израйлийн ерөнхий сайд нар ч оролцох юм.
Ватикан болон Палестин нь НҮБ-ын гишүүн бус ажиглагч орны статустай билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse