Барилгын дээвэр нурж 86 настай эмээ бэртжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Барилгын дээвэр нурж 86 настай эмээ бэртжээ

Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа дууссан олон барилга байна. Гэвч эдгээр барилгуудыг буулгаж, шинээр барилга барих захирамж байдаг ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Хан-Уул дүүргийн 34 дүгээр байр юм. Тус байрны оршин суугчид хэзээ мөдхөн нурах эрсдэлтэй орчинд амьдарч байна. Бидний нэрлэж заншсанаар Нисэхийн цагаан гэгддэг эдгээр барилгад хүн амьдрах боломжгүй ашиглалтын шаардлага хангахгүй гэх мэргэжлийн хяналтын газраас гурван жилийн өмнө акталж байжээ. Гэсэн хэдий ч холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байсаар орон сууцны нэг давхрын айлын дээвэр нурж, 86 настай эмээ бэртжээ.

Ийнхүү байр дээврээсээ нурж, хана тааз нь цуурч орон сууцны 48 айл ханандаа мөөгөнцөртэй, дээвэр нь хэзээ мөдхөн цөмрөх эрсдэлтэй хоёр жил амьдарч байгаа гэнэ. Саяханаас тус барилгыг нурааж дахин төлөвлөлтөд оруулна оронд нь шинээр барилга барих тухай яриа гарсан ч тендер сонгон шалгаруулалт маргаан дагуулсан гэх шалтгаанаар өнөөдрийг хүрч байгааг оршин суугчид ярьж байлаа.

Энэхүү барилга Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэх ашиглалтаас гарсан барилгуудыг нураах жагсаалтад байгаа юм. Ямар учраас дахин төлөвлөлт хийхгүй удаж байгаа нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Одбаяраас тодруулахад “Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан бол нураах барилгын тоонд оруулсан байх ёстой. Ганцхүү тендер сонгон шалгаруулалтад асуудал үүссэн, оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй гэх асуудал байж магадгүй. Яг нарийн мэдээлэл алга” гэсэн юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж