Ш.Шүрэнцэцэг алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Ш.Шүрэнцэцэг алтан медаль хүртжээ

Олон улсын хүүхдийн VI наадам ОХУ-ын Буриад улсын Кабаны районы Байгаль нуурын эрэг дээрх үзэсгэлэнт “Энхалук” зуслангийн Биеийн тамир, спортын цогцолборт амжилттай явагдаж байна.

БНХАУ, Монгол, ОХУ-ын хөвгүүд, охид өрсөлдсөн чөлөөт бөхийн тэмцээнд манай улсаас тус бүр 9 хөвгүүд, охид Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Н.Ариунболд, “Ховд нутгийн бөх” дэвжээний дасгалжуулагч Г. Гантогтох нарын удирдлага дор оролцож байна.

Өчигдөр болсон охидын 44 кг-ын жинд Архангай аймгийн бөх Ширбазарын Шүрэнцэцэг алт, хөвгүүдийн 46 кг-ын жинд 1 мөнгө, хөвгүүдийн 54 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, охидын 62 кг-ын жинд Налайх дүүргийн Баярбаатарын Сарнай нар хүрэл медаль хүртжээ.

МУБИС-ийн Биеийн тамир, урлагийн сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав тус тэмцээний шүүгчээр оролцсон байна.

Д.ӨЛГИЙСАЙХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж