Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн
Весли Снайпсын ялыг хэвээр үлдээв

Татвараас зайлсхийсэн хэрэгт орооцолдсон Холливуудын жүжигчин Весли Снайпсын давж заалдах гомдлыг АНУ-ын дээд шүүх хэрэгссэнгүй. Весли Снайпст өнгөрсөн жил шүүхээс гурван жил шоронд хорих ял оноосон байна. Жүжигчний өмгөөлөгч түүнийг өөр хотод гэр бүлийнхээ хамт амьдарч байх үед татвараас зайлсхийсэн тухай мэдэгдэл гарсан гэж үзэж байгаа юм. Шүүх Весли Снайпсыг 1999 онд 40 сая ам.долларын орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн гэж ялласан байна. Харин жүжигчин эр өөрт нь тулгаж буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Весли Спайпс “ Блейд”, “Ширэнгийн халуурал”, болон “ Цагаан арьстнууд үсэрч чаддаггүй” зэрэг киногоор олны танил болсон юм.
Н.Эн
х