Олимпийн таэквондогийн бага насны ДАШТ БНСУ-ын Мужу хотод наймдугаарсарын 23-26-нд боллоо. Хоёр дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсоноос охидын 47 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Намуун түүхэн амжилт үзүүлж, хүрэл медаль авлаа.
Монголын олимпийн таэквондогийн бага насны шигшээ багийн тамирчин Б.Намуун охидын 47 кг-ын жинд хүч үзэж, эхний тойргуудад Энэтхэг, Их Британийн тамирчдыг илүүрхэн, хэсгийн аваргын төлөө АНУ-ын тамирчныг 18:9 онооны харьцаагаар хожиж, медалийн болзол хангажээ. Тэрээр мөнгөн медалийн төлөөх тоглолтод Франц улсын тамирчинд 20:12 онооны xарьцаагаар xожигдсон юм.
Таэквондогийн анхны түүхэн медалийг эх орондоо авчирсан Б.Намуун хар бүс, нэг дантай бөгөөд энэ онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, "Korea Open" тэмцээнээс алтан медаль хүртжээ. Өдгөө 14 настай тэрбээр тивийн аваргын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч байсан юм.
Ч.БОЛОР