Бэлгийн цөөнхийн төлөөлөл мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Бэлгийн цөөнхийн төлөөлөл мэдээлэл хийлээ

Бэлгийн цөөнхийн төлөөлөл мэдээлэл хийлээ

Бэлгийн цөөнхийн “ЛГБТ төв” ТББ-ын удирдлагууд “ЛГБТ тэгш эрх, бахархлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болсон тухайгаа мэдээллээ. Тус төвөөс нийгэмд бэлгийн цөөнхийн талаар зөв мэдээлэл өгөх үүднээс ийнхүү олон нийтийн арга хэмжээг гуравдахь жилдээ хийж байгаа аж. Үйл ажиллагааны нээлт маргааш/VIII.28/ Чингисийн талбайд 19.00 цагт эхэлж, арга хэмжээ ирэх есдүгээр сарын 9-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

“Нийгмийн цөөнх болсон гомо, лесби, бисексуал, трансжендер хүмүүсийг нийгэмд хандсан олон нийтийн үйл ажиллагаа явуулахад иргэдийн ихэнх нь дургүйцэж, чимээгүй байхыг шаарддаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын иргэн болж төрснийхөө хувьд бид үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдлэхийг хүсч байна. Манай улсад хүн амын тооллого явуулахдаа бэлгийн чиг хандлагыг хайхардаггүй. Тиймээс нийт иргэдийн хэдэн хувь нь бэлгийн цөөнх гэдэг тоо алга. Гэхдээ ихэнх улс орнуудад нийт хүн амын 10 хувь нь бэлгийн цөөнх байдаг. Монгол Улсын тухайд үүнээс өндөр тоо ч гарахыг үгүйсгэхгүй” гэж тус төвийн захирал Н.Анараа ярьсан юм.

“Лесби, трансжендер, бисексуал эмэгтэйчүүд эрүүл мэндийн байгууллагад хандахад багагүй бэрхшээлтэй тулгардаг. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандлаа гэхэд нөхөр, найз залуу, хамтрагчтай байхыг шаардсанаар асуудал эхэлдэг” гэж тус төвийн залуучуудын асуудал хариуцсан менежер Х.Солонго хэллээ. Мөн бэлгийн өөр чиг сонирхолтой гэдгээсээ болж ялгаравлан гадуурхагдаж 12 хүн гэмт хэргийн золиос болж, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж