Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ орон нутагт болно

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ орон нутагт болно

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ орон нутагт болно

Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах шигшээ барилдааны ирэх аравдугаар сард Дорноговь аймгийн төв Сайншанд суманд болох билээ. Тэмцээний зааврыг хүргэж байна.


Өсвөр үеийн (хөвгүүдийн) үндэсний бөхийн 2015 оны улсын аварга шалгаруулах шигшээ барилдаан (УАШБ)-ы заавар

Нэг. Ерөнхий зүйл

1.      Барилдаан 2015 оны 10 дугаар сарын 02-04 нд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод болно.

2.      Барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд зөвхөн 16 нас хүрч,  иргэний цахим үнэмлэх авсан хөвгүүд оролцоно.

3.      Иргэний цахим үнэмлэхээс өөр төрлийн бичиг баримт, тухайлбал “Е” серийн гадаад паспорт, ИБМТ-ийн зурагт лавлагаагаар бүртгэхгүй.

4.      Тэмцээний 16 насанд 1998.10.01-нээс 1999.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд, 17 насанд 1997.10.01-нээс 1998.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд, 18 насанд 1996.10.01-нээс 1997.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.

5.      Нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тус бүр нэг бөх оролцоно.

6.      Оролцохоор шалгарсан бөхчүүдийн мэдүүлгийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны дотор МҮБХ-нд ирүүлнэ.

7.      Бөхчүүд заавал иргэний үнэмлэх болон аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тухай албан ёсны тамга, тэмдэгтэй тодорхойлолт, 2 %  цээж зураг авч ирнэ. Тэмцээнд оролцох бөхчүүд, багш нар бүртгэлийн хураамж төлнө.

8.      Бөхчүүдийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9.00-19.00 цагт бүртгэж, итгэмжлэл олгоно. Бүртгэлээс хожимдвол тэмцээнд оруулахгүй.

Хоёр. Барилдааныг зохион явуулах аргачлал

9.      Улсын аварга шалгаруулах шигшээ барилдааныг тойргийн журмаар явуулна. Тодруулбал аймаг, нийслэлийн дүүргийн аварга бөхчүүд нас тус бүртээ шууд тойргоор барилдаж дүнг гаргана.

10.    Багийн дүнг гаргахдаа бага онооны системийг хэрэглэнэ. Энэ нь нас бүрт барилдсан 3 бөхийн эзэлсэн байрын нийлбэр хамгийн бага байхыг гол үзүүлэлт болгох систем юм. Хэрэв энэ үзүүлэлт ижил гарвал дараах үзүүлэлтүүдийг ээлж дараалан харгалзах журмаар зохих байрыг тодруулна. Үүнд:

–        Гурван бөхийн давааны тоо

–        Эзэлсэн байрын чанар

–        Хамгийн бага насанд эзэлсэн байрыг тус тус харгалзана.

Харин аль нэг насанд бөх оруулаагүй бол тэр багт /насанд нь/ хамгийн их оноог өгч байрыг эзлүүлнэ.

Өсвөр үеийн /хөвгүүд залуучуудын/ үндэсний бөхийн 2015  оны улсын аварга шалгаруулах барилдаан/УАШБ/-ы журам

1.      Багууд (гурван бөх, нэг дасгалжуулагч) тэмцээний мандатыг зохих үнээр авч бүртгүүлснээр оролцох эрхтэй болно.

2.      Бүртгэлийн үед хүүхдийн нэр, нас, төрсөн он зөрсөн, бичиг баримт дутуу бүрдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн бол тэмцээнд оруулахгүй.

3.      Багш дасгалжуулагч нар мэдүүлгийн дагуу багаа бүртгүүлэх бөгөөд нэгэнт бүртгэл дууссаны дараа багийн бүрэлдэхүүнийг солихгүй. Өөрөөр хэлбэл бүртгэл мэдүүлэг хоёр зөрөхгүй байх талаар гарын даа болон багш дасгалжуулагч нар онцлон анхаарна.

4.      МҮБХ-нд урьчилан мэдүүлгээ ирүүлсэн болон урд жилүүдэд оролцож байсан хүүхдүүдийн бүртгэлийг ИБМУТөвөөр урьдчилан шалгуулна. Тэмцээний үеэр шалгуулах шаардлага гарвал үүнтэй холбогдон гарах зардлыг тухайн баг тамирчид хариуцна.

5.      Иргэний үнэмлэхээс өөр төрлийн бичиг баримт, тухайлбал “Е” серийн гадаад паспортоор бүртгэхгүй.

6.      Тэмцээний үеэр багш дасгалжуулагч нар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

7.      Тэмцээний үед багш дасгалжуулагч нар зориулалтын суудалд суух ба суудлаасаа босч дэвжээ рүү орох, зүй бус авирлах (орилж хашгирах, хөлийн цэц, засуулуудтай маргах, хүүхдээ алгадах, өшиглөх зэргээр ёс бус үйлдэл хийх)-ыг хориглоно. Гомдол саналаа ерөнхий цэц болон зохион байгуулагчдад бичгээр танилцуулж болно.

8.      Тэмцээний дараа бүх оролцсон хүүхдийг дахин нягтлан шалгах бөгөөд зөрчил илэрвэл байр, шагналыг хасах, ирэх жилийн тэмцээнд түүний баг (багш дасгалжуулагч, тамирчин бөх)-ийг оруулахгүй байх хүртэл арга хэмжээг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлнэ.

9.      Бөхийн нас дарсан, хуурамч бичиг баримт ашигласан, мөн энэхүү журмын 5, 6, 7 дугаар заалтыг зөрчсөн багш дасгалжуулагчдын тухай “Бөх” сонин, төвийн бусад сонин, радио телевизээр мэдээлэхийн хамт эдгээр зөрчлийг тухайн багш дасгалжуулагчийг цаашид шагнал урамшилд тодорхойлоход харгалзан үзнэ.

10.    Баг тамирчид хоол, унааны зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд байр, хоолны үнэнд зохих хөнгөлөлт үзүүлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж