Цагаачдын завинаас олон хүний цогцос олжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Цагаачдын завинаас олон хүний цогцос олжээ

 

Ливийн эргээс ирсэн цагаачдын завинаас Италийн эргийн хамгаалагчид 50 хүний цогцосыг олжээ. Хохирогчид амьсгал боогдсоноос буюу бүтэж нас барсан гэж Италийн хэвлэлд мэдээлжээ. Цагаачдын завинд 730 орчим хүн зорчиж явсныг эсэн мэнд аварсан аж.

 

Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн олон мянган цагаачид Европыг зорих замдаа осолдож живэх нь элбэг байдаг юм. Газар дундын тэнгист энэ он гарсаар 2000 гаруй цагаач амь үрэгдсэн нь НҮБ болон олон улсын санааг зовоож буй.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж