АНУ-д сэтгүүлчдийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

АНУ-д сэтгүүлчдийг хөнөөжээ

Уэстер Ли Фланаган.

 

АНУ-ын “WDBJ7” телевизийн шууд дамжуулалтын нэвтрүүлгийн үеэр 41 настай Уэстер Ли Фланаган гэгч гал нээн сэтгүүлч, зураглаачийг хөнөөсөн байна. Уэстер Ли Фланаган гэгчийг цагдаа нар 66-р хурдны зам дээр гүйцэж бүслэх үеэр өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн аж.

 

Тэрээр өмнө нь “WDBJ7” телевизид ажиллаж байсан бөгөөд хохирогчидтой хувийн өс хонзонтой байжээ. “WDBJ7” телевизийн сэтгүүлч 24 настай Элисон Паркер болон зураглаач 27 настай Адам Уорд нар Монета гэх жижиг хотод өглөөний ярилцлага бэлтгэж явсан аж. Уэстер Ли Фланаган халдлага үйлдэхийнхээ өмнө “ABC News” телевиз рүү 23 хуудас факс илгээсэн бөгөөд үүнд ажлын байранд арьс өнгөөр ялгаварлах, доромжлол амсдаг байсан тухайгаа бичсэн байжээ.

 

Энэ хэргийн дараа АНУ-ын Цагаан ордноос Конгресст хандан галт зэвсгийн хяналтын тухай хуулийг түргэн батлахыг шаардсан байна. АНУ-д буу ашигласан халдлага ихээр гарах болсноос галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай хуулийг боловсруулан Конгресст өргөн бариад буй.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж