Наймдугаар сарын сүүлээр бороо орно

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын сүүлээр бороо орно

Маргаашнаас эхлэн баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29, 30-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тухай Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал энэ  сарын 27- 30 ны өдрүүдэд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи 27-нд Алтайн уулсаар, 28-нд баруун зүгийн нутгаар  секундэд түр зуур 16 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх хандлагатай гэв.

Баруун аймгуудын нутгаар:  26, 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр өдөртөө 21-26 градус шөнөдөө 5-10 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 30-35 градус шөнөдөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 22-27 градус, шөнөдөө 10-15 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30, 31-нд нутгийн баруун хэсгээр түр зуур зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 21-26 градус шөнөдөө 3-8 градус, Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 29-34 градус шөнөдөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 23-28 градус шөнөдөө 10-15 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25-27нд нутгийн зүүн хэсгээр, 28-30-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө 28-33 градус шөнөдөө 13-18 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 28-30нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 26-31 градус шөнөдөө 12-17 градус дулаан байна. 29-30нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэх төлөв ажиллагджээ.

Есдүгээр сарын эхээр уулархаг нутгаар нойтон цастай

Ирэх есдүгээр сард ихэнхи нутгаар нэгдүгээр арав хоногийн эхээр хэвийн байж шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градусын дулаантай байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр бүх нутгаар цочир хүйтэрнэ. Ингэхдээ нутгийн ихэнхи хэсгээр хур тунадас орж, уулархаг газраараа нойтон цас орно гэдгийг албаныхан тодотголоо.

Баруун зүгийн нутаг: Нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 9-14 граудас, өдөртөө 24-29 градус дулаан байж хэвийн байх бол  хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгуудаар шөнөдөө 2-3 градус болж цочир хүйтрэнэ. Нэгдүгээр арав хоногийн эхээр  нутгийн хойд хэсгээр бороо, дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар  хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Төвийн нутаг: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай бороо орж  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн  дунд үеэс сэрүүсч  сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрнэ, Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр  нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг: Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар  23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тундас орно. 

Говийн нутаг: Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст  ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох гэнэ.

Аравдугаар сарын сүүлээр хөрсний гадарга хөлдөнө

Энэ жил Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруу, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 10 дугаар сарын дунд арав хоногт, говийн нутгаар 11 дүгээр сарын эхний арав хоногт Баянхонгорын Эхийн гол, Өмнөговийн Ханбогд орчимоор 11 дүгээр сарын дунд арав хоногт, бусад нутгаар 10 дугаар сарын сүүлчийн арав хоногт хөрсний гадарга хөлдөж эхлэх төлөвтэйг цаг уурчид онцоллоо.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж