Өнөөдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдана. Хуралдаан 10.00 цагт Төрийн ордны их танхимд эхлэх юм. Өчигдөр хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас ҮЗХ-ны хуралдааныг шинээр сонгогдсон бүрэлдэхүүнээр нь хуралдуулахаар болсон байна. Харин маргаантай байгаа нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Дарханы тойргийн ҮЗХ-ны хуучин бүрэлдэхүүн болон шинээр сонгогдсон бүрэлдэхүүнийг аль алиныг нь оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Б.ЗАЯА