Ерөнхий сайд ахмадуудад орон сууцны түлхүүр гардуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ахмадуудад орон сууцны түлхүүр гардуулна

Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас хоёр дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц олгох шийдвэр гаргасны дагуу оны эхнээс салбарын яамд орон сууц олгох хуваарийг гаргаж, ахмадуудад шинэ орон сууц олгож эхлээд байгаа. Энэ ажлыг Батлан хамгаалах яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамд хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдөр Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яаман дээр ахмад дайчдын орон сууцны түлхүүрийг гардуулах юм байна. 10.30 цагаас эхлэх шинэ байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох ажээ.
Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж