Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн ажил үргэлжилж байна. Одоогоор Автохудалдааны цогцолборын цэвэр, бохир усны шугам сүлжээ, зам талбайн тохижилтын ажил хийж байгаа юм. Мөн 22-ын товчооноос цогцолбор хүртэлх 1.5 км авто замын ажил хүлээгдэж байна. Замыг ашиглалтад оруулсны дараа нийтийн тээврийн маршрут явуулахаар төлөвлөжээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар есдүгээр сардаа багтаад Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Цогцолборын эхний хэсэгт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгслийн төв, түүнийг дагасан худалдаа үйлчилгээний байгууллагууд байх юм. Банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар энд байрлана.
Б.ЗАЯА