Энэ жил сурагчдын сурах бичгийг хоёр байршилд нэгдсэн байдлаар борлуулахаар болсон. Тухайлбал, Багшийн дээдийн “Номын цагаан өргөө”, “Багшийн хөгжлийн ордон”-ы гадна талбайд худалдаалахаар болсон юм. Ингэж нэгдсэн журмаар борлуулснаар сурах бичгийн үнийг нэмэхгүй, дамлахгүй, эцэг эхчүүдэд тодорхой байх зэрэг давуу талтай хэмээн шийдвэрлэжээ. Энэ жилийн хувьд ЕБС-д 165 төрлийн 1 200 мянга орчим сурах бичиг хэвлэж нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Сурах бичгийн хувьд дунджаар 2600 төгрөгийн үнэтэй байхаар тооцоолжээ.
Албаныхны мэдээлж буйгаар 1-5, 12 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг өнгөрсөн сард хэвлэж дуусгасан. Харин 6-9 дүгээр ангийнхны сураг бичгийг энэ долоо хоногт хэвлэж дуусгахаар болжээ.
Б.ЗАЯА